Британийн эрдэмтэд хач гүрэм хорт хавдрыг анагаах увдистай хэмээн мэдээлэв. Сармис, шар лууван хоёрт агуулагддаг зарим онцгой аминдэм нь тосны хүчилтэй урвалд орсноор үйлчилгээ үзүүлдэгтэй нэгэн адил хач гүрмийг химийн урвалд оруулснаар ид шидийн нөлөө нь ихэсдэгийг англи судлаачид олж тогтоожээ.
Тиймээс хорт хавдрын эсрэг эм гарган авахдаа хач гүрмийг найрлагад нь оруулан туршсан байна. Одоогоор уг бэлдмэлийг туршиж байгаа бөгөөд үр дүн нь нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа гэнэ. Түүнчлэн хавдраар өвчилсөн хүнд химийн эм чилгээ хийх үед энэхүү ургамалтай эмийг хэрэглэсэн нь үр дүнгээ өгчээ.