Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн том нөөц болдгоороо
онцлогтой бөгөөд тус аймаг 2011 оныг байгаль хамгаалах, аялал жуулчлалыг
хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулж "Завхан аймгийн аялал
жуулчлалын тайлбар толь" номыг бүтээсэн байна. Энэхүү номонд тус
аймгийн үзэсгэлэнт байгаль, дэлхийд ховорт тооцогдох түүхт газруудын тайлбар
байхаас гадна аялалын төрөл, хэлбэр бүрээр нь хамруулж оруулсан бөгөөд Завхан
аймагт зочлоход хамгийн сайн хөтөч гарын авлага болох юм. Бусад аймагт урд нь
гарч байгаагүй аймгийн аялал жуулчлалын тайлбар толийг Завхан аймгийн
БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавхлан бүтээсэн
байна.