Аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулж байхаар болжээ

Жил бүрийн гурав, арванхоёрдугаар сард тус тусдаа зохион байгуулагдаж ирсэн ITM, ITF аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагийн арга хэмжээг цаашид нэгтгэн хийхээр тогтлоо. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран дээрх олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулж байх тухай санамж бичгийг байгуулав. Санамж бичигт БОАЖЯ-ны АЖГ-ын дарга Ц.Оргодол, АЖҮТ-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, МАЖХ-ны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан байна.Монголдоо зохиогддог аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, арга хэмжээнүүдийг нийтэд болон олон улсын хэмжээнд хүртээмжтэй болгох, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү нэгтгэж байгааг оролцогч талууд онцоллоо.