Манай улс төв Азийн орнуудын хамгийн ихээр цөлжсөн улсуудын эхний тавд жагсаж байна. 2004 он хүртэл манай орны газар нутгийн 90 хувь нь цөлжилтөд өртөмтгий гэсэн тоо баримт ашиглаж байсан байна. Харин 2004 оноос Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд 6 жил судалж, анх удаа Цөлжилттэй тэмцэх конвенцийн дагуу Монголын газар нутгийн хуурайшлын индексийг тооцжээ. Энэ судалгаагаар манай орны нийт нутгийн 72.5 хувь нь маш ихээр цөлжчихөөд байгаа ажээ. Түүнчлэн Хятадын хуурай цөлийн нөлөөгөөр өмнөөсөө хойш давшиж буй, төвөөс гадагшилж буй гэсэн хоёр хэлбэрээр Монголын газар нутаг цөлжиж байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн уур амьсгалын дулаарал болон хүний буруутай үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн эрчимтэй олборлолт хэмээн эрдэмтэд үзэж байгаа ажээ.