Чойжин ламын сүм музей аудио хөтөчтэй боллоо

Чойжин ламын сүм музей аудио хөтөчтэй болжээ. Монголын шашны үнэт дурсгалыг хадгалж, хойч үедээ болон жуулчдад үзүүлж, их түүхээ сурталчилдаг тус музей нь Монголд анх удаа аудио хөтөчийг нэвтрүүлж буй ажээ. Ингэснээр үзэгчдэд үзмэрийн талаарх өргөн мэдээлэл авахад дөхөмтэй болж, заавал тайлбарлагч хайх хэрэггүй болох юм. Түүнчлэн эртний түүхтэй энэ музейн тухай өгүүлсэн “Чойжин ламын сүм музей” номын нээлт өнөөдөр болох юм байна. Дашрамд дуулгахад, Чойжин ламын сүм музей олон улсын байгууллагуудтай байнга хамтран ажилдаг ба одоо тус музейд “Чойжин ламын сүм музейн цэцэрлэгжүүлэлт”, “Музейн цэцэрлэгийн усжуулалтын систем”, “Музей ба хайрцаг”, “Музейн үзмэрийн хаяг тайлбар”, “Аудио хөтөч”, “Чойжин ламын сүм музей ном”, “Музейн вэб сайт”, “Музейн дохиолол хамгаалалт” гэсэн төслүүд хэрэгжүүлж байгаа ажээ.