Шашны хөгжмийн олон улсын наадам энэ сарын 9-нд Сидней хотноо нээлтээ хийх юм. Язгуур урлагийг сурталчилж, олон нийтэд таниулах зорилготой энэхүү наадмыг энэ жил Австралийн “Соёлын урлаг” байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрт өдгөө ч ашиглаж буй хамгийн эртний хөгжмийн зэмсгүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлэхээр төлөвлөснөөрөө онцлог ажээ. “Парамата” театрт 10 хоног үргэлжлэх тус наадамд Монголын хөөмийч Б.Ганбүргэд оролцох юм байна. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан “Sydney’s morning herald” гарсан нийтлэлд хөөмийч Б.Ганбүргэдийг Морин хуурын чуулгад ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс Австралид уран бүтээлээ туурвидаг “Nafas” хамтлагт орсон гэжээ. Тэрээр шашны хөгжмийн наадамд ч хамтлагийнхантайгаа оролцох бололтой.