Минж нутагшуулах газар сонгоно


Нийслэл дундуур урсан гарах голуудын урсацыг сайжруулах, нэмэгдүүлэх талаар олон ажил хийж байгаа. Үүний эхлэл нь Сэлбэ голыг сэргээх, урсацыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж буй билээ.

Түүнчлэн Туул голын эх дээр минж нутагшуулж, голын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хийхээр болсон. Энэ нь анх удаа хийгдэж байгаа шинэ ажил биш бөгөөд 1973 онд тус голд минж нутагшуулж байсан эрдэмтэдтэй хамтран уг төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Тэгвэл Туул голын сав газарт минж шилжүүлэн нутагшуулах газрын байршил сонгох, тандалт, судалгаа хийх ажлын хэсэг ажилдаа орсон ажээ. БОАЖЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтийн УГХГ-ын хамгаалалтын захиргаа, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг минж нутагшуулах газрыг сонгохоор ажиллаж байгаа юм байна.