Түүхийн ховор олдворыг сэргээн засаж, хамгаалахаар болжээ

Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдоод байгаа Түрэгийн хаант улсын үеийн бунханг сэргээх завсарлах ажил эхэлж байгаа. Бунханг энэ хэвээр нь хадгалж үлдэх, ханын зургийг сэргээн засварлахад Казакстаны талаас тусламж хүсч сэргээн засварлах багийг урьсан билээ. Мөн ОХУ руу 300 л тусгай бодис захиалаад байгаа. Дэлхийд ховор уг олдворын хадгалалт хамгаалалтыг хангах хөрөнгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийджээ. Засгийн газрын тогтоол  батлагдсанаар Баяннуурын бунханд хамгаалалтын бүc тогтоох, сэргээн засварлах ажил цаг алдалгүй эхлэх юм байна.