Сүхбаатар аймгийн Дарьгангыг зорих жуулчдын тоо жил бүрийн 10 сард эрс нэмэгддэг. Энэ нь Ганга нууранд чуулдаг хунгийн чуулгантай холбоотой юм. Хүмүүсийн үзэх дуртай зүйлийн нэг болоод байгаа үзэсгэлэнт хун шувуудын чуулганыг харах арга хэмжээг энэ жил нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Тодруулбал Сүхбаатар аймгийн байгаль орчин, аялал жууулчлалын газар, Дарьганга сумын захиргаа хамтран энэхүү арга хэмжээг 2011 оны 10-р сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.