Энэ жил манай улсаас 240 идлэг шонхор барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖЯ Кувейт, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улстай 203 идлэг шонхор бариулах 10 гэрээ байгуулсан байна. Энэ жил Архангай, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар гэх мэт 11 аймагт шонхор бариулах зөвшөөрөл олгожээ. Харин уг ажилд ТЕГ, МХЕГ, ГЕГ, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл болсон 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт тавьж, зохион байгуулах юм байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн БОАЖГ-аас Идлэг шонхор шувуу барихад хяналт тавих ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засаг даргын албан тоот гаргуулж сумдад хүргүүлсэн байна. Өвөрхангай аймгийн БОАЖГ аас Кувейт, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын холбогдох хүмүүстэй байгуулсан 20110001, 20110002, 20110003, 20110004, 20110007, 20110008, 20110009, 201100010 тоот гэрээний дагуу 8.20-10.30-ныг хүртэл хугацаанд аймгийн нутгаас идлэг шонхор шувуу барих ажилд хяналт тавих үүрэг чиглэлийг Өлзийт, Баян-Өндөр, Хужирт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумдад хүргүүлжээ.