Түрэгийн үеийн алтан титэм олджээ


Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон МЭӨ VI-VII зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг Монгол Казакстаны хамтарсан экспедицийнхэн малтлага, судалгаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өчигдөр бунхнаас Түрэгийн хааны алтан титэм, бүс, бусад эдлэл нь олджээ. Тэгэхээр уг титэм Түрэгийн Билэг хааны титэм байж магадгүй гэж таамаглаж байгаа ажээ. Бунхнаас асар үнэтэй, нэн ховор дэлхийд хосгүй олдворууд ихээр олдож байгаа учир Казахстаны Соёлын яаманд хандан бунхны хадгалалт, хамгаалалтад дэмжлэг авах, хамтран ажиллах санал тавиад байгаа юм байна. Мөн ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр бэлтгэж эхэлжээ. Бунхны хаалганд тулж очоод байсан архелогчид бунхны үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байсны нэгийг нь эрдэмтэд судалж эхлээд байна. Үлдсэн тахилын сүмийн алтаар чимэглэсэн алтан цоожтой модон хаалга байжээ. Энэхүү хоёр тахилын сүмийн голд байгаа бунхны үүдийг нээхэд нуралт үүсэх хүндрэлтэй байсан тулд Налайхын уурхайгаас бэхэлгээ хийдэг мэргэжлийн багийг авч ажиллуулсан байна. Уурхайхан тэсэлгээ хийж нуралтаас сэргийлсэн бэхэлгээ хийсэн байна. Үүний дараа бунхныг нээхэд алтадсан шарилын хайрцаг, олдсон ажээ. Одоогоор археологийн багийнхан 200 гаруй нэн ховор олдвор олоод байна.