Булган аймгийн Баяннуур
сумын нутгаас МЭӨ 6-7 зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхнаас үнэт,
нэн ховор олдворууд илэрсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр
алтадмал хоргойд ороосон чандар, түрэгийн үеийн алтан зоос олдсон
байна. Уг зоос нь урьд өмнө олдож байсан зооснуудаас огт өөр нэн ховор буюу
судлагдаагүй ажээ. Мөн эмэгтэй хүний алтан эдлэл болох ээмэг, бөгж, зүүт зэрэг
олдсон байна. Одоогоор архелогийн малтлагаар 200 гаруй маш ховор олдворууд
олдоод байна.