ДЭМБ-аас Уур
амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх чуулга уулзалтын үеэрээ дэлхийн
хамгийн бохир агаартай арван хотыг нэрлэсэн байна. Хамгийн бохир агаартай
хотуудын тавдугаарт манай улсын нийслэл Улаанбаатар орсон байна. Нэрлэгдсэн
арван хотод амьсгалын замын өвчин, зүрхний өвчин, хорт хавдраар өвчлөгсдийн тоо
эрс өсч байгаа гэсэн мэдээллийн мөн өгчээ. Түүнчлэн агаарын бохирдлоос болж
нүдний төрөл бүрийн эмгэг үүсдэг болохыг онцолсон байна. Дэлхийн хамгийн бохир агаартай
хотуудын нэгдүгээрт БНХАУ-ын нийслэл Бээжин хот оржээ.