“Deep” сэтгүүл монголыг дэлхий дахинд сурталчилна

Дэлхийн 120 гаруй оронд өөрийн уншигчидтай, сард 480000 хувь хэвлэгдэн гардаг Deep сэтгүүл Эзэн Чингис хааны төрсөн нутаг болох одоогийн Хэнтий аймгаар гурван хоног аялан сурвалжлага бэлтгэн нийтлэх гэж байна. Сурвалжлах баг бүрэлдэхүүнд Deep сэтгүүлийн орлогч эрхлэгч Жоу Вэйзюнь, гэрэл зурагчин Чэн Сюй, Сэтгүүлч-орчуулагч Ду Фөн нар орж байгаа юм. Тэднийг БОАЖЯ-ны дэд сайд Ч.Жаргалсайхан хүлээн авч уулзан, ярилцлага өгсөн байна. Мөн Deep сэтгүүл нь дэлхийн 10 гаруй шилдэг фото агентлагийн дотоод, гадаадын 500 гаруй нэртэй гэрэл зурагчинтай хамтран ажиллаж, CCTV-4, U.S. DISCOVERY Channel, SINA.com-той түншилдэг ажээ. Дэлхийд танигдсан томоохон сэтгүүл манай орныг сурталчилах болсон нь монгол орныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх олзуурхууштай хэрэг болж байна.