Монголын ШУА, Японы Хаяашибара лабораторийн хамтарсан баг Өмнөговь аймгийн нутгаас 2002 онд үл мэдэгдэх үлэг гүрвэлийн яс олсон юм. Уг олдворын нэр, гарал үүслийг монгол, япон, америк эрдэмтэд есөн жилийн турш судалсны дүнд шинжлэх ухаанд хараахан танигдаагүй, шинэ төрлийн амьтан болохыг тогтоожээ. Нэн ховорт тооцогдож буй уг олдворыг Amtocephale gobiensis хэмээн нэрлэж, Махито Ватабэ, Ц.Хишигжав, Роберт Сулливан нарын нэрээр бүртгэжээ. Дугариг толгойтой, пахицефалозаврын аймагт хамаарах уг гүрвэл нь 1-2 метр өндөр, 90 сая жилийн өмнө амьдарч байсан ажээ.