Өвөрхангай аймгийн Хархорин суманд баригдсан хоёр метр өндөртэй боов чулууг нүүлгэсэн байна. Хархорин суманд эртний лам нарын бэлэгдэж тавьсан байгалийн боов хад байдаг билээ. Гэтэл хажууд нь томоос том боов чулууг тэнгэр харуулан байрлуулсан. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Аялал жуулчлалын газар”-ын дарга Ц.Оргодол барьж байгуулсан байдаг. Харин одоо том боов чулуу эртний нийслэл Хархорин суманд байхгүй байна. Хоёр метр өндөртэй боов чулууг тэнгэр өөд харуулан байрлуулсан нь нутгийн зон олонд огт таалагдаагүй байна. Харин одоо Хархоринчууд байгалийнхаа боов хадтай үлджээ. Харин хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Эротикийн зөвлөл хуралдаж боов чулууг нүүлгэн шилжүүлж, ноён Оргодолын хувийн эзэмшлийн газарт байршуулах шийдвэр гаргасан билээ. Шийдвэр ёсоор боов чулуу одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Аялал жуулчлалын газар”-ын дарга Ц.Оргодолын мэдлийн газарт байгаа бололтой.