Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд МУЭ-ийн шагналт, уран барималч А.Өлзийбаатарын “Талын амьдрал ба улаан сартай шөнө” үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэнд 40 гаруй модон болон зэс баримлыг дэлгээд байгаа бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Гол төлөв үндэсний хэв шинжийг хадгалсан монгол ахуй соёл, ёс заншлыг түлхүү илэрхийлсэн төдийгүй эротик хэв шинж зонхилсон 10 гаруй бүтээл тавигджээ. А.Өлзийбаатар нь 2002 онд БНВУ-д дүрслэх урлагийн сургууль төгссөн бөгөөд АНУ, БНХАУ-д өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.