Ихэнх нутгаар шороон шуургатай


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуурга шуурна гэж Ус цаг, уурын хүрээлэнгээс анхаарууллаа.

30-нд баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, ирэх сарын 1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Салхи 30-нд говь, талын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 -6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.