Монголын долоон гайхамшигийг тодруулжээ


МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл аялал жуулчлалын салбарыг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбоод, ТББ-ын уялдаа холбоог сайжруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус зөвлөл нь өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чавдар -2011” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр яригдсан нэг асуудал бол аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж олон улсад сурталчлах, шаардлагатай гэж үзсэн.

Энэхүү зорилгын хүрээнд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан ДОЛООН гайхамшигийг тодруулан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэлэг маршрут /зам/-ыг нээж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

Иймд дээрх ДОЛООН гайхамшигийг олон нийтэд танилцуулахаар болсон байна. Хурал өнөөдөр 12.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхимд болох ажээ.