Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын Нүхт, Жаргалант, Арцатын амуудад энэ сарын 20-23-ны өдрүүдэд ойн хортонтой тэмцэх ажил хийж, хор цацсан байна. Тиймээс ард иргэдийг ахуйн хэрэглээндээ жимс, самар байгалийн баялгийг түүж хэрэглэж болохгүйг анхааруулж байна.