Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй Дэлхийн монгол туургатны чуулганы тавдугаар их хуралдай өнөөдөр нээлтээ хийнэ. Улаанбаатар хотноо Хүн гаралтай улс орнуудыг нэгэн дор чуулуулах уг Их хуралдайг Дэлхийн монгол туургатны чуулган төрийн бус байгууллагаас эрхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Их хуралдайн үеэр монгол үндэстний соёл, урлагийн их наадам, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно. Уг их хуралдай маргааш өндөрлөх ажээ.