Занабазарын музейд керамик бүтээлийн гайхамшиг дэлгэгдлээ

Занабазарын музейд байгаль дахь керамик урлагийн үзэсгэлэн энэ сарын 20-24-нд зохион байгуулагдаж байна Үзэсгэлэн нь байгаль дахь керамик урлаг сэдэвтэй бөгөөд олон улсын симпозиумын хүрээнд болж байна. Энэхүү үзэсгэлэн  Монгол – Франц хоёр улсын урлагийн харилцааны гүүр болж цаашид өргөжин  тэлэх зорилготой юм. Зохион байгуулагчаар Монголын дүрслэх урлагийн академи, Монголын орчин үеийн ваар шаазан урлагийн холбоо, Керамик арт студитэй хамтран ажиллажээ. Францын дөрвөн шилдэг керамикч манай улсад  ирж өөрсдийн шилдэг бүтээлийг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн бүтээлүүд тавигдсан аж.ээ Монголын Керамикчдын бүтээлүүдээр 2012 оны арванхоёрдугаар сард францын Анже хотод  үзэсгэлэн гаргахаар болсон байна.