Монголын тухай лавлах товхимол гарна


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө  оруулалтын газраас олон улсын “Оксфорд бизнес” групптэй хамтран Монгол орны тухай “The Report: Mongolia 2012” лавлах товхимлыг хэвлүүлэн гаргахаар болжээ. Уг товхимолд хөрөнгө оруулагчдад хөтлөч болохуйц манай нийгэм эдийн засгийн бүхий л салбарын тоо баримтууд орохоос гадна эдийн засаг, улс төрийн нэртэй зүтгэлтнүүдийн ярилцлага ч багтах гэнэ.