Туул голын Хар усан тохой орчмыг камержуулжээ

Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын ундарга, сав газрын аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Саяхан Дотоодын цэрэг, Нийслэлийн ус сувгийн удирдах газар хамтран “Ус хангамжийн эх үүсвэрийн объектуудыг холбоо, дохиолол, теле хяналтын хэрэгслээр төхөөрөмжлөх төсөл”-ийн хүрээнд Туул голын Хар усан тохойн орчмын таван км газрыг камержуулжээ.
Хамгийн сүүлийн үеийн камер нь Гачуурт тосгоны орчмыг 24 цагийн турш хянаж, алслагдсан объектыг 36 дахин томруулж татахаас гадна мод, малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд тус болох гэнэ.