Энэ онд 240 шонхор экспортолно


Олон улсын амьтны комисс уржигдар хуралдаж Монгол улсын шонхор экспортлох квотын хэмжээг тогтоожээ. Тэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд шонхрын тооллого явуулж, шонхор барих журмаа шинэчилсэн зэргээр харьцангуй сайн ажилласан гэж манай Засгийн газрыг дүгнэжээ. Энэ тухай мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хэвлэлийнхэнд өгч, энэ онд экспортлох шонхрын тоог танилцуулсан байна. Энэ жил 300 шонхор гаргахыг Олон Улсын амьтны комисс зөвшөөрсөн ч Засгийн газар квотоо 240-өөр тогтоосон. Мөн Арабаас ирсэн захиалгын тоо ч бага байгаа ажээ. Манай орны хувьд өнгөрсөн жилээс эхлэн нэг идлэг шонхрыг 12000ам.доллараар экспортод гаргаж байгаа.