Тарваган тахал өвчний улмаас Завхан аймагт хорио цээрийг дэглэм тогтоосон байна. Энэ сарын 13-нд Завхан аймгийн Улиастай сумын иргэн 18 настай Б нь хоёр тарвага агнаж, аймгийн төв дахь гэртээ чанаж иджээ. Тухайн тарвагыг агнах үедээ баруун хөлөө бүүргэнд хазуулсан байна. Хөл нь шархалж хавдсан тул мөн сарын 16-нд Аймгийн БГХӨСТ-д өөрөө ирж үзүүлсэн ба урьдчилсан байдлаар булчирхай хэлбэрийн тарваган тахал байж болзошгүй гэж үзэн аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Аймгийн онцгой комисс хуралдаж гурван хоногийн хугацаатай /шинжилгээний хариу гарах хүртэл/ аймгийн төв рүү орох, төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоосон байна. Нэгдүгээр хавьталтай 4 /Б-гийн аав, ээж, эгч болон анх үзсэн эмч/ хүнийг гэрт нь өрхийн эмчийн хяналтанд байлгаж, 2 дугаар хавьтлын 44 хүнийг тогтоож үзлэгт хамруулсан ба одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.