БОАЖЯ, БНАСАУ-ын Үндэсний аялал жуулчлалын газартай хамтран ажиллах гэрээнд холбогдох албаны хүмүүс өчигдөр гарын үсэг зуржээ. Уг гэрээнд зааснаар хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдээлэл солилцох, олон улсын аялал жуулчлалын арга хэмжээнд хамтран оролцож, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн Улаанбаатар-Пхеньяны чиглэлд галт тэрэг аялуулах талаар албаны хүмүүс санал солилцсон байна. 60 гаруй жилийн түүхэн харилцаатай Монгол улс, БНАСАУ-ын хоооронд галт тэрэг аялуулах энэ саналыг ажил хэрэг болгохын тулд идэвхтэй хамтран ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад, Улаанбаатар-Бээжингийн чиглэлд 24 цаг аялдаг бол Улаанбаатар-Бээжин-Пхеньяны чиглэлд 48-50 цаг аялах тооцоог хоёр улсын мэргэжилтнүүд гаргажээ.