Нийслэлийн засаг дарга Г. Мөнхбаяр Туул голоо аврах үүднээс минж нутаглуулахаар болж, холбогдох мэргэжилтнүүдэд нь үүрэг өгөөд байгаа ажээ. Энэхүү минж хэмээх мэрэгч амьтан нь далан голын усыг гадагш халихаас хамгаалснаар урсац нь нэмэгдүүлэхэд тустай гэнэ.
Тиймээс энэ ажлыг судлаж Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. Туулд нутагшуулах минжийн хагасыг нь гадаадаас авчрах гэнэ. Өмнө нь 1973 онд манай улс минж нутагшуулж байсан туршлагатай ажээ.