Гадаадын жуулчдад тусгайлан олгодог ан амьтан агнах зөвшөөрөл өнгөрсөн сарын 1-нээс олгогдож эхэлжээ. Өнгөрсөн жил манай улс 240 идлэг шонхор бариулах квот олгосон. Энэ жилийн хувьд хэчнээн шонхор бариулах талаар БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн П.Цогтсайханаас тодруулсан байна.
Өнгөрсөн жил 240 шонхорын квот тогтоож өгсөн. Харин энэ
жилийн хувьд Женев хотод Олон улсын амьтны хорооны хурал болж байгаа. Уг хурлаар
аль улсад ямар амьтан агнуулах, бариулах зөвшөөрөл олгох шийдвэрийг хэлэлцдэг. Өөрөөр
хэлбэл энэхүү хурлаар энэ жил манай улс шонхор шувуу бариулах үгүйг тогтоож
өгнө гэсэн үг. Одоогоор энэ талаар манай улсад ямар нэгэн хариу ирээгүй байгаа.
Хэрвээ шонхор бариулах бол манай удирдан зохицуулах зөвлөлд мэдэгдэнэ гэсэн
байна.