Хүмүүс
хүнсэндээ мөөг хэрэглэдэг. Гэхдээ мөөгийг хортой эсэхийг тэр бүр сайн
мэддэггүйгээсээ болж хордох тохиолдол байдаг. Тиймээс дараах мэдээлэлд
анхаарлаа хандуулж, мөөгийг хортой эсэхийг таньж сураарай. Хортой мөөгийг хордуулах байдлаар нь үндсэн
гурван бүлэгт хуваадаг.
1. Хоол
боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд. Энэ төрлийн мөөгний
хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй
өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай,
Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно.
2.
Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим
зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгний хордлого 30 минутаас 2 цагийн
дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах гэдэс хямрах зэргээр
илэрнэ.
3. Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, өмхий болон хаврын зэрэг Ялхор орно. Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямар ч шинж илэрдэггүй.
Хэдийгээр хортой мөөг идэшний мөөгнөөс цөөхөн нь ч хор
уршиг нь багадахгүй. Иймээс хортой мөөгнүүдийг идэшний мөөгнөөс
ялгаж сурах нь чухал. Хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийхэд
харладаг. Мөөг хөгширөхөд
түүнд буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч
хордож болох талтай.
Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу
боловсруулсан зэргээс хордож болно.