Нөхөн сэргээлтийн үр дүнг ирэх сард гаргана

 

Улсын хэмжээнд арван таван аймгийн 17.000 га газарт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа ажээ. Тиймээс МХЕГ-ын байгаль орчны хяналтын хэлтсээс ашигт малтмалын олборлолт явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдэд биологийн нөхөн сэргээлт хийлгэх үүрэг өгсөн байна. Харин энэ ажлын хэрэгжилтийг ирэх сард шалгахаар болжээ. Нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа газрын ихэнх нь нүүрс, төмрийн хүдрийн үндсэн орд газрууд байдаг байна. Энэ нь 1990 оноос өмнөх үед олборлолт хийгээд нөхөн сэргээгдээгүй орхисон газрууд гэнэ. Нөхөн сэргээлт хийгдээгүй талбайг аймаг сумдаар авч үзэхэд Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дорноговь аймгийн ихэнх талбай ногдож байгаа юм байна. Эдгээр газарт тухайн үед олборлолт явуулж байсан аж ахуйн нэгжээр нь биологийн нөхөн сэргээлт хийлгэх шаардлага тавьдаг ч хохирлыг тогтооход бэрхшээлтэй байгаа талаар албаныхан нь учирллаа. Дашрамд дуулгахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд жилд 11.800 гаруй га газар уул уурхайн олборлолтын улмаас эвдэрдэг гэсэн тооцоо гаргажээ. Үунээс 59 хувьд техникийн нөхөн сэргээлт хийдэг бол хоёр орчим хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийдэг байна.