Орхон гол Хархорин орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна.
Мөн Хангай нурууны араас усжих Хойттамир, Таац голуудын усны түвшин үерийн түвшинг 5 см-ээр давсан байна.
Иймд дээрх голуудын сав газар, эрэг хөвөө даган суурьшиж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон сэрэмжлүүлж байна.