Normal
0
false
false
false
EN-US
X-NONE
X-NONE
Их
зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг мэдэхгүй Монгол хүн
ховор. Тэгвэл энэхүү алдартай бүтээл кино дэлгэцнээ мэндлэх гэж байна. Уг киног
“Аравт“, ”Үхэж үл болно Чингис хаан”, “Янаг дурлалын дууль”, “Нэгэн шөнийн
явдал”, зэрэг кино болон “Сэргээш 1, 2, 3” зэрэг бүтээлээрээ олонд
танигдсан найруулагч Д.Золбаяр найруулж, “Х-Түц” хамлагийн жүжигчин Д.Баттөмөр
буюу Батаа, “Х-Түц” хамлагийн залуу жүжигчин З.Онон, “Монгол модель”
агентлагийн загвар өмсөгч О.Амгаланбаатар, “Эра модель” агентлагийн
загвар өмсөгч Б.Сайнаа нар гол дүрүүдийг бүтээжээ. Түүхэн зохиолыг орчин үеийн
үйл явдалтай хослуулан залуусын хайр сэтгэлийн талаар өгүүлэх уг киноны зураг
авалт дуусч байгаа бөгөөд аравдугаар сард кино театруудаар гарах ажээ. Дашрамд
сонирхуулахад, “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд анх харилцаа дууны
хэлбэрээр аялгуут жүжиг болгон амилуулсан юм. Түүнээс хойш 1943 онд
Б.Дамдинсүрэнгийн шинэчлэн зассанаар дуурийн бүтээл болсон түүхтэй. Хамгийн
сүүлд 1987 онд Б.Жамъяндагвын цомнол, УГЗ Ж.Мэнд-Амарын хөгжмөөр “Үйлийн гурван
толгой” балет бүтээсэн нь одоог хүртэл УДБЭТ-т тавигдсаар байгаа билээ.