Normal
0
false
false
false
EN-US
X-NONE
X-NONE
Наймдугаар
сарын 27-нд Хүннү судлаачдын олон улсын хурал болох юм. Энэхүү хурлаар зөвхөн
энэ сэдвээр дахин ярилцах ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын
Монголч эрдэмтдийн Х хурал дээр хэлсэн үгэндээ “Энэ чиглэлд манай эрдэмтдийн
хувьд олон жил бичиж, олон жил нойргүй хонож зүтгэсэн бүтээлүүдээ дэлхий нийтэд
хүргэх, түүнээ таниулах сайхан боломж бүрдэнэ гэж бодож байгаа. Монгол судлал
дотор олон асуудал байгаа. Тэр дундаа түүхийн асуудал бол их чухал гэж би
хувьдаа боддог. Ер нь түүхийг бодит байдлаар нь бичих, эрдэмтдийн дотор түүхийг
гуйвуулах тухай асуудал байж болохгүй гэж бодож байгаа. Миний эх оронд, Монгол
Улсад энэ асуудал байдаггүй болоод удаж байна. Үзэл суртлаа харж үүх түүх
бичдэг үе өнгөрсөн 20 жилээс үгүй болсон. Түүхийн сайныг нь бичих ёстой, саарыг
нь ч бичих ёстой. Түүхийг үнэнээр нь гаргаж ирэх ёстой. Өнөөдөр энэ боломжууд
буй болж байна. Зөвхөн XX зууны эхэн үеийн түүх гээд л аваад үзэхэд ҮIII Богд
Жабзундамба хутагт хийгээд төрийн тэр үеийн нэрт зүтгэлтнүүд Д.Бодоо, С.Данзан
зэрэг хүмүүсийн түүхийг өнөөдөр бодит байдлаар нь гаргаж бичиж байна. Энэ бол
сайн зүйл. Түүх гуйвсан зүйлүүд монголын түүх судлалд нэлээд байсан. Энэ
бүхнийг бодит байдлаар нь гаргаж ирэх цаг болсон. Энэ дотор судлагдаагүй гэмээр
нэг зүйл бол Манжийн үеийн Монголын түүх байгаа. Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа
хандуулах нь зүйтэй. Монголын газар нутаг дээр өрнөж байсан Шинжлэх ухаан,
танин мэдэхүйн үйл явц бол наад зах нь 2000 жилийн түүхтэй. Энэ 2000 жилд одон
орон, тооны ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй энэ бүхэн бол гайхамшигтай
судлалын объекттууд гэж бодож байна” хэмээн онцолсон юм.