АНУ-д цагаачлахад мэдээллээр хангах байгууллагатай болно


Англи хэлний мэдлэггүй, АНУ-д ажиллаж амьдрах зорилготой иргэдэд бүхий л мэдээлэл хаалттай байдаг байсан. Тэгвэл одоо АНУ-д аялах ажиллаж амьдрах, цагаачлах хүсэлт гаргахад бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болжээ. Энэ боломжийг АНУ-ын Төрийн департаментын  дэргэдэх  Консулын газар монголчуудад олгож байгаа юм байна.

Тус Консулын газар  цагаачлахад зориулсан мэдээллийн үйлчилгээг үзүүлэх газар дэлхийн  60 гаруй оронд байдаг. Харин энэ жил үйл ажиллагаагаа өргөтгөж дэлхийн таван улсад шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнд  Монгол, Казакстан, Тажикистан, Кыргистан, ОХУ багтжээ. Энэхүү салбараа  тухайн улс оронд байрлах  АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд байршуулах бөгөөд 26 сая ам. доллар төсөвлөсөн байна.