“Цагаан сор” буюу эсгий урлагийн наадам


Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд “Цагаан сор” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна. 2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Торгон зургийн анхны ангийг төгссөн уран бүтээлчид ангийн багштайгаа хамтран уг үзэсгэлэнг гаргаж байгаа нь энэ ажээ. Тус үзэсгэлэнд эсгийгээр урласан уран зураг, товоймол ханын чимэг зураг, ширмэл, зээгт наамал, хатгамал зэрэг нийт 80 гаруй бүтээлийг дэлгэжээ. “Цагаан сор” үзэсгэлэнгийн үеэр хувцас дизайныг хөгжим, яруу найрагтай холбосон орчин үеийн урлагийн үзүүлбэр болсон байна.