Монголын бүх гайхамшгийг бүртгэж тэмдэглэсэн газрын зураг бүтээжээ. Уг газрын зурагт аймаг бүрээс долоон гайхамшиг шалгаруулж оруулсан байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялалын маршрутыг нэмэгдүүлэх, жуулчдад илүү сонирхолтой аялал санал болгоход тус болох уг газрын зургийг МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс санаачлан хийсэн байна. Газрын зурагт орсон гайхамшгуудыг хэрхэн шалгаруулсан талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлийн гишүүн Золзаяагаас лавлахад “Бид аймгуудыг Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газарт албан бичиг илгээсэн. Тэд орон нутгаа өвөрмөцөөр илэрхийлж чадах, хүний сонирхол татахуйц, гайхамшиг гэж үзэж болох эд өлгийн зүйл, үзэсгэлэнтэй, сонин тогтоцтой газруудаа шалгаруулж ирүүлсэн” гэсэн байна.