Америкийн CNN телевизийнхэн өнгөрсөн сард Улаанбаатар хотод ирж нэвтрүүлэг бэлтгэжээ. Тэд нийслэлийн иргэдтэй уулзаж, Гандантэгчилэн хийд, музей, Сүхбаатарын талбай, ДБЭТ, УДЭТ зэрэг томоохон соёл урлагийн газрыг сурвалжилжээ.
Улаанбаатарт социалист нийгмийн үеийн байшин барилга, гудамж талбай орчин үеийн техник технологийн хөгжилтэй зэрэгцэн оршдог нь тэдний сонирхлыг татсан ажээ. Түүнчлэн хүн амын дийлэнх хэсгийг залуус эзэлдэг нь CNN Улаанбаатарыг дурандах нэг шалтгаан болжээ. Одоогоор энэхүү нэвтрүүлгийн зургийг эвлүүлж буй бөгөөд ирэх сарын 15-нд дэлхий дахинаа цацаж, 25-нд интернэтэд байрлуулах юм байна.