Богд
хааны үед Монголын төрийн албан хаагчдын жилийн цалинг тухайн үеийн Сангийн яам
төсөвлөжээ. Богд эзэн, Эх дагина хоёр тус бүр жилд 36 мянган лан мөнгө
авч байсан байна. Харин Ерөнхий сайд Т.Намнансүрэн 5000 лан мөнгө, Халх, Дөрвөдийн таван хан тус бүр 2500 лан мөнгөний цалин авч байжээ. Төрийн
таван яамны тэргүүн сайд нар жилийн цалинд 205 лан мөнгө авч байсан бол дэд
сайд нар 162 лан таван цэн, яамдын эрхэлсэн түшмэд 130 лан, дэс түшмэд 105 лан,
эх зохиогч түшмэд 62 лан таван цэн, бичээч 80 лан мөнгөний цалинтай байж. Мөн
ван, гүнгүүдийн жилийн цалинд 200-4000 лан мөнгө зарцуулж байсан талаар Сангийн
яам тэмдэглэжээ. Үүнээс гадна тэр үед цэргийн гавьяа байгуулсан хүн, шашны эрх мэдэлтнүүдэд
төрийн албан хаагчийн цалин олгож байжээ.