Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын
удирдамжаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд
холбогдох байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Булган, Сэврэй,
Ханхонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын газрууд
шалгалт хийсэн байна. Тус сумын “Жуулчин Ханбогд” ХХК, “Говь Дисковери” ХХК,
“Жуулчин говь” ХХК, “Говийн анар” ХХК, “Түвшин шанхат” ХХК, “Шонхор говь” ХХК,
“Говийн гурван тэмээ” ХХК, “Жамоторабэрү” ХХК, “Өнер говь” ХХК-ийн нийт 11
жуулчны баазын 16 иргэнийг хамруулан шалгажээ. Хоол үйлдвэрлэлийн газар, хүнсний
бүтээгдэхүүний агуулах зоорь, гэр буудал, угаалгын өрөө, 00-н өрөө, халуун усны
газар, хог хаягдлын цэг, үйлчилгээний тээврийн хэрэгсэл ашиглалт зэрэг
чиглэлээр холбогдох хууль тогтоомж тушаал шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг
шалгаж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө
өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт шалгалтыг
хийжээ. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудсаар хяналт хийхэд “”Их
эрсдэлтэй” гэсэн үнэлгээтэй дөрвөн жуулчны баазад 450 мянган төгрөгийн
хариуцлага ногдуулан, 7 жуулчны баазад улсын байцаагч нарын хамтарсан
хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.