Адууны
баяр аялал жуулчлалын өдөрлөгийг жил бүрийн 8-р сарын 09 ний өдөр 10:00 цагт
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн далай нуур хэмээх газар 3 дахь
жилдээ уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр дааганы
"бооцоот" уралдаан, жороо морины үзүүлбэр, бугуйлдах, булигуулах,
гүүтэй айлын гүзээтэй хүү, дэмбээ мэдэх үү хө, аравдах зэрэг адууны соёлтой
холбоотой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Мөн хазаар, ногт, эмээл,
уурга болон бусад бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Мерси кор олон улсын
байгууллага хариуцан зохион байгуулж оролцоно.
Дэлгэрэнгүй
мэдээллийг: Утас:
99069306 И-мэйл:
magnai_0612@yahoo.com хаягаар холбогдоно уу.