Ховд аймгийн БОАЖГ-аас Алтай, Үенч, Булган, Цэцэг, Мөст суманд гадаргын усны тооллого хийж 2007 оны усны тооллогын материалд ундарга багассан, ашиглалтгүй болсон зэргээр бүртгэгдсэн худаг уст цэгийг газар дээр нь хүрч очиж, газар зүйн байршил, ундарга, урсац, гадаргын налуу, тогтоох, өмнөх тооллогод бүртгэгдэлгүй үлдсэн зарим худаг, булаг, рашааныг нэмж бүртгэх, тооллогод шаардлагатай бусад мэдээллийг тэмдэглэн цуглуулах, бичиглэл хийх, тооллогын материалыг боловсруулах ажлыг хийжээ. Энэ жилийн тооллогын дүнг уст цэгийн тооллогын 2007 оны дүнтэй харьцуулан үзэхэд энгийн уурхайн худаг, хөв цөөрөм , усан сан, УЦС, услалтын систем, үерийн хамгаалалтын далан, мөстөл, мөсөн голын тоо, үзүүлэлтүүдэд өөрчлөлт гараагүй байгаагийн зэрэгцээ инженерийн хийцтэй худаг 18, гол горхи 7, булаг шанд 69, рашаан 1, нуур 1-ээр тус тус нэмэгдсэн дүн гарчээ. Усны тооллогын аймгийн нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа ажээ.