Улаанбаатар-Бээжингийн чиглэлд долоо хоногт 12 удаа нислэг үйлдэнэ

Аялал жуулчлалын улирал эхэлж МИАТ компани ачаалал ихтэй байгаа. Тиймээс нислэгийнхээ тоог нэмэгдүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар-Бээжингийн чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байсныг долоо хоногт 12, Улаанбаатар-Берлин рүү хоёр удаа нислэг үйлдэж байсныг дөрөв болгож нислэгийнхээ тоог нэмжээ. Энэ талаар тус компанийн хэвлэлийн төлөөлгч Л.Ундрал “Аялал жуулчлалын улирал ид өрнөж байгаагаас МИАТ компани нислэгийнхээ тоог аль болохоор нэмэгдүүлэхийг хичээж байна. Сүүлийн үед урд хөршийг зоригсод нэмэгдсэн. Тиймээс Улаанбаатар-Бээжингийн чиглэлд долоо хоногт 12 удаа нислэг үйлдэхээс өөр аргагүй болсон. Мөн Хонгконг руу шинэ чиглэл нээснээр энэ чиглэлийн зоригчдын урсгал нэмэгдэж долоо хоногт тогтмол гурван удаа нислэг үйлдэж эхэлсэн. Харин Улаанбаатар-Сөүлийн чиглэлд долоо хоногт зургаан удаа тогтмол, гурван удаа нэмэлт нислэг үйлдэж байна” гэсэн байна.