Солонгосууд Монголын авиа компанийг Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нэмэлт нислэг үйлдэхийн зөвшөрөхгүй байгаа билээ. Гэтэл манай улсын хувьд аялал жуулчлалын ид оргил үедээ яваа учраас нэмэлт нислэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тиймээс БНСУ-ын талд хандаж зөвшөөрлөө сунгуулахаар МИАТ-ийнхан хөөцөлдөж байгаа ажээ. МИАТ компанийн олон нийттэй харилцах ажилтан Л.Ундралын мэдээлснээр, тус компанийн зүгээс БНСУ-ын Зам тээврийн яаманд албан бичиг явуулснаар энэ сарын 12 хүртэл нэмэлт нислэг үйлдэх зөвшөөрөл авч чаджээ. Харин энэ сарын 12-ноос хойш Уланбаатар-Сөүлийн чиглэлд нэмэлт нислэг хийхгүй юм байна. Тиймээс ч төлөвлөсөн нислэгүүдээ цуцалжээ. Гэхдээ Сөүл-Улаанбатарын чиглэлд долоо хоногт гурван удаа тогтмол нислэг үйлдэх ажээ.