“Улаан ном”-д монголын гучаад амьтныг шинээр бүртгэнэ

Манай  орны ховор ан амьтдын "Улаан ном"-ыг шинэчилж эхлээд байна. "Улаан ном"-ыг шинэчлэхэд 40-өөд эрдэмтний бүрэлдэхүүнтэй ШУА-ийн ажлын хэсгээс гадна гадна их, дээд сургуулийн багш нар хамтран ажиллаж байгаа ажээ. "Улаан ном"-д шинээр 30-аад зүйлийн ан амьтныг бүртгэж байгаа гэнэ. Мөн нэн ховор, ховор болон ховордож буй амьтан, ургамлын зүйлийн экологи, эдийн засгийн үнэлгээ хийх юм байна.