Жуулчдын тоо 14 мянгаар нэмэгджээ


Манай улсад ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 14 мянга орчмоор буюу 7.4 дахин нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын үндэсний төвөөс мэдээлснээр 2011 оны эхний хагас жилд 258 мянга гаруй гадаадын иргэн Монголд иржээ. Үүний 201 мянга гаруй нь жуулчин. Тэд Монголд нийтдээ 88 сая 461 мянга гаруй ам.долларын орлого оруулжээ. Өнгөрсөн онд манай улсыг зорих жуулчдын тоо өмнөх оныхоос 10 хувиар нэмэгджээ. Энэ жилийн хувьд 500 мянган жуулчин хүлээж авна гэж аялал жуулчлалын салбарынхан тооцоолж байна. Нэг жуулчин ирэхэд найман ажлын байр идэвхждэг ажээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас манай орныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай авахаар болсон. Ингэснээр дөрвөн жилийн дараа гэхэд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж буй юм байна.