“22-ын товчоо”-ны замыг хаалаа


Өчигдөр 23,00 цагаас эхлэн "22-ын товчоо"-ны зам хаагдлаа. "22-ын товчоо"-ны төмөр замын 396 дугаар призерээс Моносын уулзвар хүртэлх зам хаагдах юм байна. Замын буталсан суурийн ажлаас эхлээд асфальтан хучилтын ажил гээд бүрэн шинэчлэх гэнэ. Тиймээс замын хөдөлгөөнийг энэ сарын 15-ныг хүртэл хаах гэнэ. Тиймээс жолооч нар "Яармаг"-ийн замаар юм уу, "ТЭЦ-IV"-ийн баруун урд талын түр замаар зөрчих боломжтой аж. Мөн өнөөдрөөс "ТЭЦ-IV"-ийн баруун урд талын замын 800 метр хэсгийг хааж засвар шинэчлэлтийн ажил эхлэх гэнэ. Гэхдээ тус замын хажуугаар түр зам гаргасан тул тээврийн хэрэгсэл зөрчиж болох юм байна.