Морин хуурын чуулга ирэх 2012 онд 20 нас хүрэх бөгөөд ойн
хүрээнд чуулгын уран бүтээлчид хэд хэдэн томоохон тоглолт хийхээр төлөвлөжээ.
Монгол Улсын нэрээр овоглодог тус чуулга нь 1992 оны долдугаар сарын 9-нд
байгуулагдсан бөгөөд 1994 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор
Улсын Филармонийн бүрэлдэхүүнд багтжээ. Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо
1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байжээ.