"Изинис Эйрвэйз" компани 2011 оны 08 дугаар
сарын 03-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах
Тавантолгойн нисэх буудал руу тогтмол нислэг үйлдэхээр боллоо. Цогтцэций сум нь
аймгийн төв Даланзадгадаас 100 км зайд оршдог, 72,4 мянган хавтгай дөрвөлжин км
нутаг дэвсгэр, 2100 гаруй хүн амтай. Сумын төвөөс 15 км зайд Таван толгой
чулуун нүүрсний ил уурхай байршдаг байна. Долоо хоногт гурван удаа буюу Мягмар,
Пүрэв, Бямба гарагуудад нисэх тус нислэгт 93 хүний суудалтай, дөрвөн тийрэлтэт
хөдөлгүүртэй Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлгөөр үйлчлэх ажээ. Улаанбаатар –
Цогтцэций чиглэлийн нислэг нь Улаанбаатар хотоос 08.00 цагаас хөөрч,
Тавантолгойн нисэх буудалд 09.10 цагт буух ба нислэгийн үргэлжлэх хугацаа 70
минут байна. Эрхэм зорчигч Та нислэгийн тийзийг "Изинис Эйрвэйз"-ийн
тийз борлуулалтын төв болон Air Market, Air Trans, AirLink Mongolia, Mon Air
tour, Air Ticket, Air Chamber, Air Travel, Aviacom Mongolia, Air Express, Air
Network, Тэди төв зэрэг гэрээт борлуулагч агентуудын билетийн кассуудаас
худалдан авах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалах 976-11-333311 утсаар холбогдож
лавлана уу.