Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2220, их Монгол Улс байгуулагдсаны 805, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, ардын хувьсгалын 90 жилийн түүхт их ойг тохиолдуулан олон улсын монголч эрдэмтэд манай эх оронд чуулах гэж байгаа ажээ. Арав дахь удаагаа зохиогдох гэж байгаа уг хуралд манай орны түүх, хэл, соёлыг шимтэн судалдаг гадны 300 гаруй эрдэмтэн, судлаач оролцох болсон тухайгаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Ирэх сарын 9-13-ны өдрүүдэд болох монголч эрдэмтдийн X их хурлаар монгол хэл, соёлын тулгамдсан асуудал, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа гэхчлэн олон асуудлыг хөндөн ярилцах юм байна. Монголын талаар анхаарал тавин судалдаг эрдэмтдийн анхдугаар хурал 1959 онд анх зохиогдож байжээ.